| |
|
"Бүх цаг хугацаанд амжилттай ажилладаг
хөрөнгө оруулалт стратеги гэж үгүй." - Жон Полсон |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,635.48 нэгжид хүрч 0.82 хувийн өсөлттэй хаагдлаа.
M2 мөнгөний нийлүүлэлт 2025 оны 2-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөх үеэс 11.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 26.0 хувь өссөн нь үүнд гол нөлөөг үзүүлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 747.1 (17. 0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай олборлолт 492.9 (16.4%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 129.5 (14.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492.9 (16.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 280.4 (18.6%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 204.1 (16.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сангийн ээлжит мөнгөний бодлогын хурал өнгөрөгч 7 хоногт боллоо. АНУ-ын төв банк тус хурлаар зах зээлийн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 4.25 - 4.50 хувьд хэвээр үлдээлээ. Төв банкны шинэчлэгдсэн тайлангаас харвал 2025 онд бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах төсөөлөлтэй байна. Инфляцын түвшний 2025 оны төсөөллийг өсгөж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.1 хувиас 1.7 хувь болгож бууруулсан байна. Өнгөрөгч 7 хоногт S&P 500 индекс 0.51 хувь, DJIA индекс 1.20 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- 2025 оны 2-р сарын АНУ-ын жижиглэн борлуулалтын дүн сарын өмнөх үеэс 0.2 хувь, жилийн өмнөх үеэс 3.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
- АНУ-д хуучин орон сууцны борлуулалт 2-р сард сарын өмнөх үеэс 4.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ - Европын хувьцаануудын 14 хоног үргэлжилсэн уналт өнгөрөгч 7 хоногт зогслоо. Тодруулбал, FTSE 100 индекс 0.17 хувь, STOXX 600 индекс 0.56 хувийн тус тус өсөлттэй байлаа.
- Төв банк сүүлд нийтэлсэн мөнгөний бодлогын тайландаа худалдааны бодлогыг дагасан инфляцын түвшин өсөх эрсдэлийг онцолжээ. Бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал бүрхэг байгаа тул улс хоорондын бодлогын шийдвэрийг ажиглана гэж тэмдэглэжээ. Английн төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүг 4.5 хувьд хэвээр хадгаллаа. Саналын эрхтэй 9 гишүүний 7 нь бодлогын хүүг хэвээр хадгалах ши. Төв банкны зүгээс худалдааны дайнтай холбоотой инфляцын түвшин эргэн хурдацтай өсөх магадлалтай байгаа тул бодлогын хүүг хэвээр хадгаллаа.
- Европын төв банкны ерөнхийлөгч Европын парламентын хурал дээр худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдал өндөр байгаа тул болгоомжлох шаардлагатай болохыг онцоллоо. Тэрээр АНУ нь Европ бүсийн импортод 25 хувийн татвар ногдуулах саналыг хэрэгжвэл Евро бүсийн эдийн засгийн өсөлт эхний жилд 0.3 хувиар буурах бөгөөд хэрэв Евро бүс ижил арга хэмжээ авбал эдийн засгийн өсөлт ойролцоогоор 0.5 хувиар буурах боломжтой болохыг мэдээллээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын худалдааны компаниудын хувьцаа хөрөнгө оруулагчдын анхаарлын татаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээлийн голлох 2 индекс өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.68 хувь, TOPIX индекс 3.25 хувийн тус тус өсөлттэй байлаа.
- Япон улсын ээлжит мөнгөний бодлогын хурал 3 сарын 18-19-ний өдрүүдэд боллоо. Төв банк зах зээлийн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.5 хувьд хэвээр хадгаллаа.
- Япон улсын суурь инфляцын түвшин 2025 оны 2-р сард жилийн өмнөх үеэс 3.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Төв банк цалингийн үнээр дамжсан инфляцын түвшний эерэг цикл эрчимжиж, инфляцын нэмэгдүүлэх эсэхийг ажиглаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.60 хувь, CSI 300 индекс 2.29 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын эдийн засаг 2025 оны эхэн үеийг харьцангуй тогтвортой эхэлснийг илтгэх үзүүлэлтүүд өнгөрөгч 7 хоногт нийтлэгдлээ. БНХАУ-ын 2025 оны 2-р сарын жижиглэн худалдааны борлуулалт жилийн өмнөх үеэс 4.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн 2-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөх үеэс 5.9 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
- БНХАУ-ын төв банк 1 болон 5 жилийн хугацаатай хүүгийн түвшнийг 3.1 хувь болон 3.6 хувьд хэвээр хадгаллаа.
| |
| |
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ | Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
 |
Дэлгэрэнгүй |
| ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ |
Шунхлай Группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох "Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-ын үүсгэн байгуулсан "Жи Эс Би Актив ТЗК" ХХК нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хүрээнд 25.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас гаргахад бэлэн боллоо.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл: Хугацаа: 24 сар Жилийн хүү: 18.0% Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам Үндсэн төлбөр төлөгдөх давтамж: Хагас жил тутам Нэгж үнэ: 100,000 төгрөг Нийт үнийн дүн: 25.0 тэрбум төгрөг
Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа 2025 оны 3-р сарын 26-с эхлэн ажлын 5 хоног явагдах ба хаалтын өдрөөс өмнө захиалга 100% биелсэн үед хаагдах тул та урьдчилсан захиалга өгөх боломжтой.
Энэхүү үнэт цаасны талаар мэдээлэл авах болон хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. https://qrco.de/GSBCapitalABS
|  | | МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |  |
"ТҮМЭН ШУВУУТ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ 2025.03.19
"Түмэн шувуут" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4 болон 49.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Түмэн шувуут" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6.15 дахь заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №06/2025 тоот тогтоолоор хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хувьцааны ханшийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, эрх ашгийг хамгаалах зорилгоор нийт 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөг хүртэлх үнийн дүнгээр "Түмэн шувуут" ХК-ийн хувьцааг тогтоолын хавсралтад заасан нөхцлийн дагуу худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй | | "ХАС БАНК" ХК "УРТ ХУГАЦААТ УРАМШУУЛЛЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД АЖИЛЧДАДАА ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХЭЭР БОЛЛОО 2025.03.19
"ХасБанк" ХК нь “Урт хугацаат урамшууллын хөтөлбөр”-ийн хүрээнд холбогдох ажилтнууддаа өөрийн компанийн хувьцааг эзэмшүүлэхээр боллоо.
Хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой арилжааг 2025 оны 03 сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөснийг мэдэгдэж байна.
Дэлгэрэнгүй | |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| 2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|